You are here: мэдэээлэл | Менежментийн нийтлэл | ШҮҮН ТУНГААХ УР ЧАДВАР БУЮУ CRITICAL THINKING: ТА FOSBURY FLOP ГЭЖ СОНСОЖ БАЙСАН УУ?
Sustainable development Good management, monitoring and evaluation, qualified implementation Regular updates of knowledge and skills

Sustainable development

Good management, monitoring and evaluation, qualified implementation

Regular updates of knowledge and skills

жижиг дунд бизнесүүдэд зориулсан зөвлөх үйлчилгээ

ШҮҮН ТУНГААХ УР ЧАДВАР БУЮУ CRITICAL THINKING: ТА FOSBURY FLOP ГЭЖ СОНСОЖ БАЙСАН УУ?

Fosbury flop 1

1968 оны Мексикийн олимпоос өндрийн харайлтаар алтан медаль авсан Америкийн хөнгөн атлетикийн тамирчин Дик Фосбюри дунд сургуулийн сурагч байхдаа өндрийн харайлтад дурлан хичээллэдэг байсан хэрнээ бусад хүүхдийн давдаг ердийн өндөр дээгүүр арай ядан гардаг, ихэнхдээ бүтэлгүйдэг байсан аж.

Хөндлөвчийг хоёр хөлөөрөө зэрэг урагш цовхрон давдаг тэр үеийн өндрийн харайлтын техник Фосбюрид хамгийн хэцүү байлаа.

Тиймээс, хүү өөртөө тохиромжтой байх аргыг эрэлхийлэн өөр, өөр техникээр харайн туршиж эхлэв. Туршсаар, оролдсоор нэг техникийг хамгийн боломжийн гэж үзсэн нь үсрээд араараа  хөндлөвчийг давах арга байлаа. Энэ арга нь хөндлөвчийг давахад амар байсны зэрэгцээ өндрийн харайлтын дээд амжилтыг ахиулах боломжтой гэдгийг би давхар баталсан гэж тэрээр дурдсан байдаг. 

Шүүн тунгаах ур чадвар (сritical thinking)-ын хамгийн сайн жишээ болдог энэхүү кейсийг  томоохон сургалтууд дээр жишээ болнон авдаг юм. Дэлгэрүүлэн үзье.

-          Шүүн тунгаах ур чадвар хэзээ хэрэг болдог вэ?

-          Асуудал тулгарч хамгийн сайн шийдэл хэрэгтэй үед  

  1. Фосбюрид тулгарсан асуудал: Бусад хүүхдийн харайж чадаад байгаа өндрийг давж чадахгүй байсан.
  2. Асуудлыг шийдвэрлэх гарцаа тодорхойлох: Тухайн үеийн өндрийн харайлтын техникийг олон талаас нь тунгаан бодож сул талуудыг олж мэдсэн бөгөөд хамгийн тохиромжтой байх хувилбаруудыг гаргасан.
  3. Хувилбаруудыг туршиж хамгийн зөвийг сонгох: Сайн хэмээсэн хувилбаруудаасаа ар нуруугаараа хөндлөвчийг давах арга нь тухайн үед түүнд илүү санагджээ. Нэгдүгээрт, илүү хялбар; хоёрдугаарт, хөлөөр хөндлөвчийг унагаах эрсдэл буурсан;гуравдугаарт, илүү өндөр харайх боломжтойг мэдсэн байна.

Энд нэг зүйлийг заавал дурьдах нь зүйтэй! Юу вэ гэвэл энэ аргыг турших үед түүнийг бусад тамирчид болон олон нийт шоолж, тохуурхаж байсан гэдэг.       

Дээрх үйл явцын үр дүнд Фосбюри 1968 онд өндрийн харайлтын дэлхийн рекордыг шинэчлэн тогтоож, Олимпийн “Алтан медаль” хүртсэний зэрэгцээ түүний нуруугаар хөндлөвчийг давах техник нь “Фосбюригийн эргэлт” (Fosbury flop) гэдэг нэрээр хөнгөн атлетикийн түүхэнд нэрлэгдэн үлджээ.

Fosbury photo

Энэхүү амжилт нь түүний нэрийг спортын түүхэнд тодоор бичсэний зэрэгцээ менежментийн ухаанд ч мөн маш сайн жишээ болон үлджээ. Өөрөөр хэлбэл, Фосбюри бол шүүн тунгаах ур чадварыг бодитоор харуулж чадсан тод жишээ хэмээн менежментийн акулууд хүлээн зөвшөөрдөг билээ.

PARTNER ORGANIZATIONS

35,10,0,50,1
25,600,60,0,3000,5000,25,800
90,150,1,50,12,30,50,1,70,12,1,50,1,1,1,5000
0,2,1,0,2,40,15,5,2,1,0,12,0,1
ENC Brands
ENC Brands
ENC Brands
UNDP
UNDP
GIZ
GIZ
ADB
ADB
WB Group
WB Group
EBRD
EBRD
MMCDA
MMCDA
atlas logo v1 esregongo
We firmly believe to our contributions to building decent life and proud of our team’s full dedication and enthusiasm.

We believe that you will partner with us.

Our Contact

#507, 5F Nomch Khuree Office (47B)
Bumtsend street, CHD, Ulaanbaatar – 15140, Mongolia

Tel: 976 + 9909 6910,
        976 + 7011 6063
Email: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.